Нууцлалын бодлого

Бид ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэнтэй хуваалцдаг вэ.

Шинэчилсэн:

Энэ бичвэрийг хуульчаар хянуулж байна. Эцсийн хувилбар нийтлэгдэх хүртэл доорх зарчмаар ажиллана.

Юу цуглуулдаг вэ

  • Бүртгэл: нэр, имэйл, утасны дугаар.
  • Төлөвлөгөөний хариулт: анги, сургуулийн дүн, хэлний шалгалтын оноо, сонгосон улс, мэргэжил, санхүүгийн боломж, элсэх хугацаа, дүүрэг.
  • Гэрийн байршил: та өөрөө тэмдэглэсэн бол, ойрын төвүүдийг харуулахад.
  • Төлбөр: дүн, огноо, төлөв. Картын мэдээлэл Bonum-д үлдэх бөгөөд бидэнд ирдэггүй.
  • Хэрэглээ: ямар хуудас үзсэн (нэргүй, санамсаргүй кодоор), аль төвийн холбоо барих товч дарсан.
  • Зөвшөөрөл: юуг зөвшөөрсөн, юунаас татгалзсан, хэзээ.

Эрүүл мэнд, шашин, үндэс угсаа зэрэг онцгой ангиллын мэдээлэл цуглуулдаггүй.

Юунд ашигладаг вэ

  • Таны төлөвлөгөөг гаргах, шинэчлэх.
  • Бүртгэл, нэвтрэлт, төлбөрийг ажиллуулах.
  • Мэдээлэл өөрчлөгдвөл төлөвлөгөөг тань шинэчилж, мэдэгдэх.
  • Үйлчилгээгээ сайжруулах: хэрэглэгчид хаана зогсож байгааг нийлбэр тоогоор харах.

Хэнтэй хуваалцдаг вэ

  • Хувь хүний мэдээллийг хэзээ ч худалддаггүй.
  • Сургалтын төв, зуучлалын байгууллага: зөвхөн таны өөрөө холбогдсон байгууллагад, та зөвшөөрсөн бол нэр, утсыг тань харуулна.
  • Ивээн тэтгэгч, жилийн тайлан худалдан авагч: зөвхөн нийлбэр тоо. Цөөн хүнтэй бүлгийг харуулахгүй.
  • Үйлчилгээ үзүүлэгчид: мэдээллийн сан (Supabase), вэб байршуулалт (Cloudflare), төлбөр (Bonum), имэйл (Resend), утасны баталгаажуулалт (verify.mn), газрын зураг (OpenStreetMap). Тэд зөвхөн тухайн ажилд хэрэгтэй мэдээллийг л авна.
  • Хуулиар шаардсан үед эрх бүхий байгууллагад.

Сургалтын төвийн ERP дахь бүртгэл

StudyPass ERP ашигладаг төв таны тухай өөрийн бүртгэл хөтөлж болно: нэр, утас, асран хамгаалагчийн утас, сургууль, анги, төлбөр, орлого.

Эдгээр бүртгэлийг төв хариуцна (хянагч). StudyPass зөвхөн төвийн өмнөөс хадгална, өөр зорилгод ашиглахгүй.

Бүртгэлээ харах, засах, устгуулахыг эхлээд төвөөс хүснэ үү. Эсвэл info@study.mn хаягаар бидэнд бичнэ үү.

Таны StudyPass бүртгэлийн мэдээлэл төвийн ERP-д зөвхөн та төвүүдтэй хуваалцахыг зөвшөөрсөн үед очно. Зөвшөөрлөө цуцалбал арилна.

Хувийн багшийн үнэмлэх, гэрчилгээ

Хувийн багшаар бүртгүүлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар болон гэрчилгээг профайлыг нийтлэхээс өмнө тухайн хүн жинхэнэ эсэх, 18 нас хүрсэн эсэхийг шалгахад ашиглана.

  • Зөвхөн StudyPass-ын админ харна, богино хугацаатай хаалттай холбоосоор. Нийтэд харагдахгүй, сурагчид хэзээ ч харагдахгүй.
  • Үнэмлэхийн хуулбарыг админ шийдвэр гаргаснаас 30 хоногийн дараа устгана. Зөвшөөрсөн тухай бүртгэл үлдэнэ.
  • Гэрчилгээ баталгаажвал «Баталгаажсан» тэмдэг нийтэд харагдана, файл нь харагдахгүй.
  • Багшийн нийтийн профайл дээр зөвхөн дүүрэг харагдана. Гэрийн хаяг, газрын зургийн цэг хэзээ ч харагдахгүй.

Хэр удаан хадгалдаг вэ

  • Бүртгэлээ устгуулах хүртэл хадгална. Устгуулахад таны хариулт, төлөвлөгөө, хадгалсан зүйлс устана.
  • Төлбөрийн бүртгэлийг татварын хуульд заасан хугацаанд хадгална.
  • Хувийн багшийн иргэний үнэмлэхийн хуулбарыг админы шийдвэрээс 30 хоногийн дараа устгана.

Таны эрх

  • Өөрийн мэдээллийг харах, засах: «Миний бүртгэл» хэсэгт.
  • Зөвшөөрлөө өөрчлөх, цуцлах: «Тохиргоо» хэсэгт, хэдийд ч.
  • Бүртгэлээ устгуулах: info@study.mn хаягаар хүсэлт илгээнэ.

Насанд хүрээгүй хэрэглэгч

10–12-р ангийн сурагчид StudyPass-ыг ашиглаж болно. Төлбөрийг гэр бүл нь хийнэ. Зөвшөөрөл бүр тусдаа бөгөөд хэдийд ч цуцалж болно.

Күүки, хөтчийн санах ой

Нэвтэрсэн төлөвийг хадгалах, хуудас үзсэн тоог давхардуулахгүй тоолоход хөтчийн санах ойг ашиглана. Зар сурталчилгааны күүки, гуравдагч талын хянагч ашигладаггүй.

Холбоо барих

Connected Solutions LLC · info@study.mn